Dream ....

2009-10-21
Хэн ч байхгүй хүн
Зарим хүмүүсийг харахаар үнэхээр өрөвдөх юмаа. Тэгээд бас өрөвдлөө гээд ч яах билээ.
Хамаатан, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд гээд л ...
Энэ нийгэмд илүүдчихсэн. энэ хорвоод байх эрхгүй байж золоор үлдчихсэн ч юм шиг.
Гудамжинд суугаа хүмүүс, сэтгэцийн өвчтэй тэнэж явдаг хүмүүс, дүүгээ дагуулан орох оронгүй асрамжаар хоног төөрүүлэх хүүхдүүд...
Өнөөдөр ч байхгүй Маргааш ч байхгүй
Толгойд нь үнэхээр юу бодогддог бол ?
Ямар их айж ганцаарддаг бол?
үхэхийг хэнээс ч илүү хүсдэг байх.
Хүслээ гээд харин чаддаг болов уу?

...

Шууд холбоос


2009-10-20
Савласаар л ...



Нэг их сүртэй бодсон зүйлгүй бүр шаналж зовсон ч зүйлгүй.
Хичнээн ийм өдрийг өнгөрүүлснээ санахад бэрх

         


Шууд холбоос


2009-10-19
20 нас хэрхэн өнгөрдөг вэ?
Blogmn-хэн маань ихэнх нь л 2 тоотой настай хүмүүс байгаа байх.
Би саяхан хамаатныхаа эгчээс "Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг" гэсэн ном авч уншсан юм л даа. Зохиолч нь Нам Ин Сүк гээд Солонгос хүн.
Хамгийн товчхоноор хэлэхэд нэгэнт оройтохоосоо өмнө буюу 30 гарахаасаа өмнө өөрийнхөө төлөө бүхнийг хийж амьдралын үнэнийг ухааран хүссэн оргилдоо хүрэх замын талд нь ч болов хүрсэн бай гэсэн утгатай л даа.
30 нас гэдэг эмэгтэй хүний хувьд үнэхээр хүссэн оргилынхоо талд нь хүрчихсэн үед бол гайхамшигтай гайхалтай нас. Харин тийм биш бол харамсалтай...
ер нь хүмүүс 20 насандаа юу хийцгээдэг...

Шууд холбоос


2009-10-18
Хэхэ эгч нэг англи ном явуулжээ. Зүгээр л намайг хэлний мэдлэгээ сайжруулаасай гэсэн дээ л дээ. Би ер нь ном уншаад сонирхолтой санагдвал дуусгаж байж санаа амардаг юм. Мэдэхгүй үг гарсан ч гэсэн ерөнхийд нь ойлгож аваад л уншаад байна. энэ нь миний англи хэлэнд тус болдог эсэхийг ер нь мэдэхгүй юм. мэдэхгүйгээ орчуулаад явахаар цаг алдаад цаашаа хурдан уншмаар байдаг болохоор тэсэхгүй алгасмой. Алгас алгас алгас гэж уншсаар байтал өчигдөр шөнө 2 хүргэчихсэн байсан. Даан ч дуусаагүй үнэндээ зузаан л даа. Одоо болбоос ёок уншмааргүй байна учир нь дуусгаж чадаагүй дээ дургүй хүрээд сүүлчийн ганц...

Шууд холбоос


2009-10-16
Өвлийн төгөлд цор ганц мод ногоон хэвээр...
Өвлийн төгөлд цор ганц мод ногоон хэвээр
Өнгөрсөн шөнө орсон цас түүнд дурлан хайлжээ.
Өөрийгөө зориулж мөчирт нь буугаад хайлах нь
Энэ цас яг над шиг дурлажээ.
Цагаан сарнай өвлийн ойг бүрхэн ургажээ
Цас ширхэг дээрээс биш доороос бударнаа
Хайрт минь чи миний сэтгэлийн жаргал юм шүү
Welcome to my heart
Эргэн тойрон дун цагаан
Элэн нисэх шувууд ч цагаан
Чамдаа өгсөн сэтгэл минь мөнхийн цагаан
Миний хайрын орон зайд өөр хэн ч биш чи л үүрд оршино
Дандаа хайрлагдана....
Газар дэлхий цав цагаан болсон байтлаа
Ганцхан модонд цасгүйн учир юу  билээ
Орчлон дээр үй түмэн хүмүүс байдаг хирнээ
Чамдаа би яагаад хайртай...

Шууд холбоос


2009-10-14
Хүмүүс "ТОД" байхыг хүсдэг үү?
Их хотын амьдрал нам гүм хирнээ хүн бүрийн бодолд нэгэн асуудал түмэн бужигнаан.
хотын гудамжаар явж буй хүмүүсийг харвал түмэн янзын нүүрний хувирал, дээш доош гүйх харцнууд.
Та бүхэн анзаарч байсан уу?
Хөл хөдөлгөөн ихтэй гудамжыг өлмий дээрээ зогсож байгаад харвал ихэнхдээ хар бараан өнгийн хувцастай хүмүүс явж байдгийг. бид бүгд л ижилхэн юм шиг ...
Эгч маань саяхан надад хэтэрхий тод өнгөтэй юм гээд нэг пальтогоо өгчихлөө. Өмсөөд ганц хоног хичээлдээ явав. Гэтэл найзууд маань яг л эгчийн маань хэлсэн шиг наадах чинь хэтэрхий тод юм гэж байна.
Хүмүүс ер нь яагаад ертөнцөд солонгын долоон өн...

Шууд холбоос


2009-10-13
Ойлгомжгүй байх би дуртай эсвэл надад таалагддаг
Ихэнх хүмүүс хэн нэгнийг хараад хөнгөхөн дүгнэлт хийдэг.
Мэдээж эргэж буцна тийм ийм гэж сut хийнэ.

би лав хувьдаа ойлгомжгүй хүн. Магадгүй уйтгартай...
Өөрийгөө уйтгартай л гэж боддог. Амьдралын хэв маяг нь ч би өөрөө ч ...
Гэхдээ хүмүүс надад тэгж хэлж байгаагүй. Надаас илүү гарсан онцгой амьдралын хэв маягтай хүмүүс байдаггүй болохоор эсвэл огтхон ч намайг ойлгодоггүй болохоороо эсвэл мэдэхийг ч хүсдэггүй за даа ихэнх хэзээ ч нүүрэн дээр нь хэлдэггүй хуурамч инээмсэглэлтэй хүмүүс байдаг болохоор одоо болтол би хэн нэгний амнаас сонсоогүй байгаа байх.
ихэнх тохиолдолд би өөрийгөө ойлгодоггүй...

Шууд холбоос


idiomatic-dormant