Dream ....

2009-10-19
20 нас хэрхэн өнгөрдөг вэ?
Blogmn-хэн маань ихэнх нь л 2 тоотой настай хүмүүс байгаа байх.
Би саяхан хамаатныхаа эгчээс "Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг" гэсэн ном авч уншсан юм л даа. Зохиолч нь Нам Ин Сүк гээд Солонгос хүн.
Хамгийн товчхоноор хэлэхэд нэгэнт оройтохоосоо өмнө буюу 30 гарахаасаа өмнө өөрийнхөө төлөө бүхнийг хийж амьдралын үнэнийг ухааран хүссэн оргилдоо хүрэх замын талд нь ч болов хүрсэн бай гэсэн утгатай л даа.
30 нас гэдэг эмэгтэй хүний хувьд үнэхээр хүссэн оргилынхоо талд нь хүрчихсэн үед бол гайхамшигтай гайхалтай нас. Харин тийм биш бол харамсалтай...
ер нь хүмүүс 20 насандаа юу хийцгээдэг бол?
мэдээж их сургууль төгсөнө мэргэжил дээшлүүлнэ ажилд орно гэр бүлтэй болно хүүхэдтэй болно ингээд л гүйцээ юу?
Ингээд л гүйцэх биз. тэгэвч үүнээс илүү юу хийж амжих бол?


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд


2009-10-20 -

Бичсэн: director


20 насандаа дурлана хичээлээ хийнэ нийтлэг л ийм л байгаа дөө


. Шууд холбоос

2009-10-20 -

Бичсэн: dao


үүнээс илүүг хийе гэвэл нэлээн зүтгэл аль нэгийг н мартах орхих болох байхдаа. ер нь ингээл сэтгэл ханаж байвал сайханшд. ярзайтал инээх


. Шууд холбоос



:-)
 
xaax